header image

// Би аз жаргалыг хүний сэтгэлийн галаар төсөөлдөг - Сэтгэлдээ галтай нүүрэндээ цогтой, үргэлж золбоотой амьдарнаа. Ганц олдох хүн заяа, ганц олдох залуу насаа гундаахгүй, бас өөрийн дотоод ертөнцийг энэхүү блогтоо бичиж, тэмдэглэнэээ.


Атга дүүрэн азыг атгаад л алдаад, атгаад л алдаад гэх мэдрэмж


Модернизаци, хотжилт, аж үйлдвэржилт. Энэ үеэс л хүн төрөлхтөний амьдралд урьд хожид байгаагүй нийгмийн асуудлууд ар араасаа ундран гарч эхэлсэн гэж ихэнх судлаачид үздэг. Үнэхээр ч энэ үед аж үйлдвэржилтийг даган төвлөрч, цугларч эхэлснээр хотжилт бий болж, хотыг даган ядуурал, гуйланчлал, гэмт хэрэг, гэр оронгүйчүүд, биеэ үнэлэлт, хулгай дээрэм гаарч эхэлсэн. Аалзны тор шиг хэрсэн энэ хот гэх торон дотор шавж мэт баригдаж үхэх үү гэдэг их өрсөлдөөн. Зах зээлийн нийгмийн энэ хатуу ширүүн юм шиг, шударга үнэн ч юм шиг тогтолцоонд хэн овсгоотой, хэн чадвартай нь дээш гардаг байхдаа. Залуу хүмүүсийн хувьд, ар тал сайтай биш эгэл ардын хүүхдүүд бидний хувьд энэ амьдралын их далайд, сэлүүр ч үгүй залуур ч үгүй амьд гарна гэдэг хэцүү юм даа. Ажилд орох гэж олон ч газрын хаалга татаж, анкет бөглөж, шалгалт өгч, ярилцлаганд орсоор яваа над шиг хүмүүс олон байдаг боловуу. Ээ дээ энд л би орох нь дээ. Өө миний байх газар биш байждээ гэж өөрийгөө тайвшруулан эцэж цуцахыг үл мэдэн зүтгэсээр. Гутлаа чирсэнийг нь би тоохгүй, гунхсан нэгэн нь намайг тоохгүй гэдэг шиг л юм болж байна даа. Тэр 17,, 18-р зуунд аж үйлдвэржилт, хотжилт бий болж, түүнийг даган гарч ирсэн энэ нийгмийн асуудлууд өнөөдөр хөгжил муутай, буурай шахуу оронд амьдардаг надад ч бас тулгарсаар л явна. Асуудал байгаа газар шийдэл заавал байдаг гэдэг. Би ч бас удахгүй асуудлаа шийдээд мөрөөдлийн ажилдаа орох цаг ойрхон гэдэгт найдна.




» Төгсгөл = Атга дүүрэн азыг атгаад л алдаад, атгаад л алдаад гэх мэдрэмж


Сэтгэгдлүүд...








:-)
 
xaax