header image

// Би аз жаргалыг хүний сэтгэлийн галаар төсөөлдөг - Сэтгэлдээ галтай нүүрэндээ цогтой, үргэлж золбоотой амьдарнаа. Ганц олдох хүн заяа, ганц олдох залуу насаа гундаахгүй, бас өөрийн дотоод ертөнцийг энэхүү блогтоо бичиж, тэмдэглэнэээ.


Хайр гэж юу вэ.


Энэхүү блогийг нээж анхны нийтлэлээ хүн төрөлхтөний оюун санаанд оршдог хэрнээ хязгааргүй уудам ертөнцийг бүхлээр нь дотроо агуулж байдаг "Хайр" -ын тухай бичихээр шийдлээ. Хайр гэж юу юм бэ? нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хэрнээ нүдэнд харагдаж, гарт баригдах бодит юмсаас илүү биднийг жаргааж, бас зовоож байдаг энэ мэдрэмж хаанаас бий болдог юм болоо. Дөнгөж төрсөн өлгийтэй нялх хүүхдэд хайр байдаг боловуу. Үхлийн ирмэг дээр зогсоод нөгөө ертөнцийн хаалгыг татаж буй тэр нэгэнд хайр байдаг боловуу. Хайр зөвхөн энэ дэлхийнх юмуу. Аль эсвэл орчлон ертөнц тэр аяараа, там диваажин, нөгөө ертөнц, бурханы орон гээд бүгдэд нь хайр байдаг юм боловуу. Ямартаа ч би төрөхөөсөө өмнө хүн болон мэндлэхээсээ өмнө хаана байсан юу хийсэн, хэн нэгнийг хайрлаж байсан эсэхээ огт мэдэхгүй. Магадгүй хайр гэдэг зөвхөн энэ цэнхэр дэлхий дээр амьдрагч, амьсгаатай бүхэнд л байдаг мэдрэмж юм боловуу. Бид хэн нэгнийг хайрлахаараа ухаанаа алдан самуурдаг. Үнэхээр шүү. Эх хүн үрээ төрүүлсэн цагаасаа "би" гэдэг энэ ертөнцөө орхидог. Зөвхөн үрийнхээ төлөө. Амьдарч байгаа минь амьсгалж байгаа минь зөвхөн үрийнхээ төлөө гэж итгэдэг. Энэ л хайр. Хайртай учраас. Үрийнхээ төлөө салхи шуургыг ч сөрөн зогсдог. Үрийнхээ төлөө унтах нойр, идэх хоол, үнэтэй чамин бүхнээсээ татгалздаг. Үрийнхээ төлөө өөрийгөө хэд бол хэд хувааж чаддаг. Энэ бол эх хүний хайр. Хайр ийм л хүчтэй. Бас аймшигтай. Яагаад аймшигтай гэжүү. Яагаад гэвэл хүн хайрын энэ төсөөлж ч боломгүй энэ их хүч, энэ их мэдрэмжээр юуг ч хийхэд бэлэн байдаг. Эцэстээ хүн өөрөө өөрийгөө ч танихгүй болдог. Хайр түүнийг өөрчилдөг. Зүрх сэтгэл гэгч энэ эрхтэнг болдог бол гаргаж ирээд дэлгээд харуулмаар тийм үе олон байдаг. Нөгөө хүндээ энэ их хайраа үзүүлмээр санагддаг. Ойлгуулмаар байдаг. Гэвч болдоггүй. Ийм зүйлтэй учраагүй хүн энэ дэлхийд байхгүй биз. Харин тэр дэлгэж харуулж болдоггүй чиний дотор орших хайрыг харуулах ганцхан боломж нь ойлголцол, халамж гэж би боддог. Өдөр тутмын харилцаандаа энэ хайраа шингээн харуулах ёстой. Өөр арга байгаа гэжүү.




» Төгсгөл = Хайр гэж юу вэ.


Сэтгэгдлүүд...








:-)
 
xaax